Cofrance SARL (AVIAV TM)- компанийн тухай.

Cofrance SARL (AVIAV TM) – 10 гаруй жилийн өмнөөс Ницце хотод үүсгэн байгуулагдсан  агаарын нислэгийн брокерийн компани болно. Өнөөдрийн байдлаар энэхүү Францын компани нь дэлхийн 117 улс оронд төлөөлөгчийн газраараа дамжуулан өөрийн үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна.

Манай үйл ажиллагааны чиглэл: Бид ажил бизнес, эрүүл мэндийн болон ачааны нисэх онгоцны чиглэлээр дараах үйлчилгээг үзүүлдэг :

  • нисэх онгоц болон нисдэг тэрэг түрээслэх,
  • худалдаж борлуулах, техникийн чанарыг сайжруулах болон агаарын хөлөг онгоцнуудыг бүтээх,
  • борлуулалтын менежмент (нисэх онгоц, нисдэг тэрэгний хангамж, түүнд дэмжлэг туслалцаа үзүүлэх),
  • сансрын болон агаарын нислэгийн даатгал,
  • хууль,эрх зүйн дэмжлэг (нисэх буудал, агаарын тээврийн компаниудтай холбоотой томоохон маргааныг шийдвэрлэх),
  • агаарын нисэхийн мэргэжилтний зөвлөх үйлчилгээ.

Cofrance SARL (AVIAV TM) нь таван тивд үйл ажиллагаа явуулдаг. Тус компани нь  зах зээл дээрх  томоохон тоглогч бөгөөд 100 мянга гаруй агаарын хөлгөөр нисэх боломжтой нисэх онгоцны корпораци, онгоцны буудлууд, нисэх онгоцны  дэлхийн тэргүүлэгч компаниудтай хамтран ажилладаг. Бид хувь хүмүүс, байгууллагуудад ажил бизнес, эмнэлгийн болон ачаа тээврийн нислэгийн үйлчилгээ үзүүлдэг.

Cofrance SARL (AVIAV TM) -ыг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Виталий Архангельский агаарын нисэхийн салбарт даруй 20 гаруй жил ажиллаж байна. Түүний компани энэ хугацаанд Европ, Орос ба дэлхийн өнцөг булан бүрт агаарын хөлөг онгоц, нисэх онгоцны буудлуудын үйл ажиллагаа эрхлэх болон удирдлагын менежментийн талаар ихээхэн туршлага хуримтлуулсан юм. Өнөөдөр толгой компаний төв оффис нь Ницца хотын төвд, домогт Negresco зочид буудлын дэргэд байрладаг.

Тус компани нь даатгал, зээлийн чиглэлээр ажилладаг ба компанийн үйл ажиллагааг Францын төрийн байгууллага ORIAS (N 14005763) зохицуулдаг бөгөөд уг бизнес нь олон улсын ISO 9000 сертификаттай байдаг. Компани үйл ажиллагаандаа (TQM – Total Quality Management)  –  зуун хувийн чанар гэсэн менежментийн зарчмыг удирдлага болгон хэрэгжүүлдэг.

Cofrance SARL (AVIAV TM) нь дэлхийн хамгийн том агаарын нисэхийн нийгэмлэг холбоодуудын нэг юм:

  • EBAA (European Business Aviation Association), (Европын Бизнес Нислэгийн Нийгэмлэг),
  • NBAA (National Business Aviation Association), (Үндэсний Бизнес Нислэгийн Нийгэмлэг),
  • EBAA France, EBAA Франц,

– Үйлчилгээний чанар болон аюулгүй байдлын стандартыг олон улсын тэргүүлэх мэргэжлийн (гэрчилгээжсэн) байгууллагууд хяналт шалгалт хийж, үнэлгээ гаргадаг.

  • Wyvern Ltd. (нислэгийн аюулгүй ажиллагааны тэргүүлэх салбар),
  • ARGUS International ( үндэстэн дамнасан аудитын компани бөгөөд олон түвшний, олон талт хяналтын аудит хийж гүйцэтгэдэг.)

– 7 жилийн туршид тухайн салбарынхаа үзэсгэлэн яармагийн арга хэмжээн дээр хамгийн том тоглогч хэвээр байгаа,

–  өөрийн үйл ажиллагааны чиглэлээр олон улсын шаардлагыг бүрэн хангаж нийцүүлсэн,

–  орчин үеийн KYC-ийн (Та өөрийн хэрэглэгчээ мэд!) журмыг ашиглан AML (мөнгө угаахын эсрэг) бодлогыг хэрэгжүүлдэг.

Манай компани томоохон гэрээ хэлэлцээрийг Лондон, Парис, Токио, Вашингтон дахь хууль эрх зүйн тэргүүлэх компаниудаар дамжуулан хийлгэдэг. Хэрэглэгчийн мөнгөн сан нь Францын CIC банкны тусгай дансанд байршдаг бөгөөд санхүүгийн нягтлан бодох бүртгэлийг Франц дахь CERES компани удирдан зохион байгуулж байна. SARL (AVIAV TM) нь  мэргэжлийн хариуцлагын даатгалд зориулж, 20 сая ам.долларыг хийсэн.

Тус компани нь ямар ч гэрээ хэлцлийн хувьд захиалгат шууд агаарын нислэгийг цогц байдлаар  хангаж нийлүүлдэг. Хамгийн сүүлийн үеийн цахим үйлчилгээнд орчин үеийн хамгаалалтын системийг ашигласнаар, алслагдсан хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэх боломжийг олгодог. Салбарын хамгийн шилдэг мэргэжилтнүүд  24 цагийн туршид бэлэн байж, харилцагчдад зөвлөгөө өгч, дэмжлэг туслалцаа үзүүлдэг.

Cofrance SARL (AVIAV TM) бол агаарын нисэхийн салбар дахь таны ажил хэрэгч бизнесийн чухал түнш юм.